• 12 сарын 29, Ням гараг
2000 өрхөд хүнс, түлшний дэмжлэг хүрч байна
113 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.12.04) Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед орлого нь тасарч, хүнс хоол тэжээл, түлээ нүүрсний гачигдалд орсон айл өрхүүдэд Баянхонгор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дэмжлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна.
 
Тодруулбал, аймгийн Онцгой комисст иргэд болон ААН-ээс ирүүлсэн хандив дэмжлэг болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эх үүсвэрийг шийдвэрлэснээр /100 сая төгрөг/ ХХҮГ, Баянхонгор сумын ЗДТГ, Багийн дарга нараас ирүүлсэн судалгаа мэдээллийг нягтлан, бодит судалгааг давхар явуулснаар 2000 өрхөд тус бүр 50.000 төгрөгийн өртөг бүхий хүнс тэжээл, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэх ажлыг 12-р сарын нэгнээс эхлүүлэв.
 
Хүний бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс өдөр тус бүрээр цагийн хуваарь гарган тухайн өрхийн дэмжлэг авах өдөр цагийг тодорхой заасан тусгай талоныг олгож өгчээ. Улмаар тус өрхийн нэг иргэн иргэний үнэмлэхтэйгээ БТСГ-т ирж халуунаа хэмжүүлэн бүртгэл мэдээллээ нягтлуулснаар хүнс тэжээл, түлээ нүүрсний дэмжлэг авах аж. Нэг өдөрт 100 өрхөд дэмжлэг хүргэх ажлыг энэ журмаараа үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус дэмжлэгт хүнсний талонд хамрагддаг айл өрхүүд хамрагдахгүй юм байна.

2021-07-27 09:08:26