• 12 сарын 29, Ням гараг
Нийслэлээс хязгаарлалтын дэглэмд байсан 900 шахам зорчигч иржээ
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2020.12.07) Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хотоос хязгаарлалтын дэглэмд байсан иргэдийг журмын дагуу оршин суух газарт нь буцаах арга хэмжээг энэ сараас зохион байгуулж эхэлсэн.
Одоогийн байдлаар Баянхонгор сум /хот/-д коронавируст халдварын эхний шинжилгээний /PCR/ хариу сөрөг гарсан 899 иргэн ирж, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байна.
Голомттой бүсээс ирж буй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. УОК-ын заавар зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлаар зочлохгүй, зочин урихгүй байхыг сануулав.

2021-07-28 01:45:19