• 01 сарын 02, Пүрэв гараг
Хаягдлыг ангилан хийх стандарт савнуудыг байршууллаа
128 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.01.20) Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Баянхонгор аймагт үзүүлсэн дэмжлэгийн хүрээнд аймгийн БОАЖГ-аас санаачлан Баянхонгор суманд хогийг эх үүсвэр дээр нь ангилан хаях 11 савыг хүлээлгэн өглөө. 

Баянхонгор сумын ЗДТГ-аас “Цэвэр хот" ОНӨҮГ-тай хамтран дээрх ангилан ялгах стандарт хогийн савыг орон сууцнуудад байршуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Дээрх ангилан ялгах хогийн савыг техникийн нөхцөлийн дагуу “Болд суварга” ХХК хийжээ. 

Цаашид "Эко Баянхонгор" төслийн хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, "Цэвэр хот" ОНӨҮГ хамтран Баянхонгор сумын "Хог хаягдлын менежментийн нэгдсэн загвар"-ыг бий болгох аж. Ингэхдээ хог хаягдлыг ангилан хаях, дахин ашиглах, боловсруулах талаарх олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулан ашиглах чиглэлээр шинэлэг арга барил, санаачилгыг нэвтрүүлэхэд анхааран ажиллахаар төлөвлөөд байна.

2021-07-30 02:32:27