• 01 сарын 02, Пүрэв гараг
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлана
110 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.01.29) Хоёрдугаар сарын нэгний өдрийн 06:00 цагаас аймгийн хэмжээнд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Мөн хүн ам олноор төвлөрдөг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууруулах болон цуцлагдах хугацаа хүртэл түр зогсоох шийдвэр гарсан байна.

Улаанбаатар хотод үүссэн коронавируст тархалтын нөхцөл байдал, зарим аймгийн нөхцөл байдлын эрсдэлийг үнэлж, цар тахлын эрсдэл тус аймагт орж ирэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Ингэхдээ, Эрүүл мэндийн шалтгаанаар болон Онцгой комиссын хойшлуулшгүй ажлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх тохиолдолд аймаг дотроо сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр, аймаг болон хот хооронд явах тохиолдолд сумаас аймгийн Онцгой комисст хандаж, аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр замын хөдөлгөөнд оролцох аж.

Орон нутаг, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөнт болон хянаптын постыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

2021-07-30 07:09:47