• 01 сарын 02, Пүрэв гараг
УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.03) УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрээр цас зудын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар цугласан 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн юм.

Өмнө нь Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, 480 тн өвс, 450 тн тэжээлийг үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр олгосон. Ийнхүү удаах дэмжлэг малчдад хүрэхэд бэлэн боллоо.

Тус аймагт зуншлага тааруу байснаас үүдэн намаржилт, өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй мал хорогдоод байгаа аж.

2021-07-30 07:27:10