• 01 сарын 02, Пүрэв гараг
Гэрийн ажиглалт зөрчсөн иргэнд хариуцлага тооцжээ
107 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.22)  Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан Коронавируст халдвар (Covid-19)-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас энэ сарын 4-ний өдөр иргэн Б-д холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэгт аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүндэтгэн, гэрийн ажиглалтын түр журмыг хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүл, бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас санууллаа.

2021-07-30 09:11:37