• 01 сарын 04, Бямба гараг
Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц 64, сургуулийнх 85 хувьтай байна
105 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.02)  Улсын онцгой комиссын шийдвэрээр эрсдэлгүй аймаг, сумдын 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Баянхонгор аймагт Төрийн өмчийн 36, хувийн хэвшлийн долоон цэцэрлэг, Ерөнхий боловсролын 31 сургуулийн танхимын сургалт энэ сарын 1-нээс эхэллээ.

Өнөөдрийн байдлаар, СӨБ-ын байгууллагад 5909 хүүхэд бүртгэлтэйгээс 3805 хүүхэд ирж ирц 64.3 хувьтай, өөр аймаг, суманд отор нүүдлээр явж байгаа 276 хүүхэд байна. Харин ЕБС-д 18153 хүүхэд бүртгэлтэйгээс 15469 хүүхэд ирж, ирц 85.2 хувьтай өөр аймаг, суманд отор нүүдлээр явж байгаа 384 хүүхэд байгаа аж.

Мөн одоогоор тухайн амьдарч байгаа бүс нутгийнхаа сургуульд түр хугацаагаар суралцаж байгаа 37 суралцагч байна.

2021-08-02 03:07:56