• 01 сарын 04, Бямба гараг
Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжинэ
115 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.08)  Орон нутагт ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн ААН-үүд Баянхонгор аймгийн иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллахаар болжээ. Ингэхдээ харуул хамгаалалт, ажилчдын хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс хангахаар болсон.

Энэ дагуу Уул уурхайн ААН-үүдэд дээрх чиглэлийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг сонирхсон иргэн, аж ахуйн нэгж аймгийн ЗДТГ-ын 202 тоот өрөөнд, энэ сарын 12-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Эрхэлдэг үйл ажиллагааны талаарх холбогдох танилцуулгаа авч очих шаардлагатай аж.

2021-08-03 02:14:36