• 01 сарын 04, Бямба гараг
Дотуур байрны хүүхдүүдэд хоолны хордлогын шинж илэрчээ
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.11)  Энэ сарын 10-ны өдөр Шинэжинст сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, аймгийн ЭМГ, МХГ-ын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг газар дээр нь ажиллаж байна. 

Одоогоор зовуурь илэрсэн 34 хүүхэд байгаагаас 24 хүүхдэд эмчилгээ эхлүүлжээ. Мөн сургуулийн дотуур байрыг хяналтад авч хүүхдүүдийг түр шилжүүлэн, голомтын халдваргүйтгэл хийгээд байна.

Халдварыг хоол үйлдвэрлэл, хадгалалт түгээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд өвчний шалтгаан, үүсгэгчийг тогтоохоор ажиллаж байгаа юм.

2021-08-03 05:16:57