• 01 сарын 04, Бямба гараг
Шуурганы улмаас хохирол учирсан сумдад ажлын хэсэг ажиллана
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.14)  Аймгийн Онцгой комиссын Цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын баг хуралдаж, шороон шуурганы улмаас хохирол учирсан сумдад шуурхай ажлын хэсэг томилж ажиллуулахаар болжээ. 

Мөн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэхийг холбогдох албадад үүрэг болголоо.

Ташрамд, Салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж байсан учир өнөөдрийн Баянхонгор - Улаанбаатар чиглэлийн 18.00 цагт явах зорчигч тээврийн автобусыг салхи намдсаны дараа буюу гуравдугаар сарын 15-ны 09.00 цагаас явуулахаар болсон байна. 

2021-08-03 05:26:17