• 01 сарын 04, Бямба гараг
Эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг Баацагаан, Баянцагаан, Богд, Жинст суманд ажиллана
218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.15)  Хүчтэй салхи, шуурганы улмаас гарсан хохирлыг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх ажлын баг сумд руу хөдөллөө.

Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, УЦУОШТ-ийн холбогдох албан тушаалтнууд Баянцагаан сум руу явсан байна. 

Тус ажлын баг шороон шуурганы улмаас их хэмжээний хохирол учирсан сумдад очиж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, хохирлыг үнэлэх, эрсдэлийг тодорхойлох зорилгоор ажиллах юм. 

Ажлын хэсэг Баацагаан, Баянцагаан, Богд, Жинст суманд ажиллана.

2021-08-03 05:30:28