• 01 сарын 04, Бямба гараг
Коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.25)  Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан нэг тохиолдол энэ сарын 24-ний өдөр бүртгэгдлээ. 

Өвчлөл бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд амарсан таван иргэн Баянхонгор аймагт ирснийг шууд тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу явуулаад байсан юм. Тухайн иргэдээс нэг иргэний шинжилгээнд коронавирусний халдвар илэрсэн байна.

Энэ сарын 15-21-ны хооронд тус рашаан сувилалд амарсан 68 настай (эрэгтэй) иргэнээс "Ковид-19" халдвар илэрчээ. 

2021-08-03 06:56:45