• 01 сарын 06, Даваа гараг
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа
287 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.02)  Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 23.59 цагаас аймгийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлсэн хугацаа дуусгавар болох байсныг энэ сарын 5-ныг хүртэл сунгах шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хурлаар гаргалаа. 

Энэ амралтын хоёр өдөрт эрсдэлийн шинжилгээг иргэдийн дундаас түүвэрлэж авах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд (ялангуяа битүү орчин дахь) хийх юм байна. 

Дээрх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал даваа гаргаас бэлэн байдлын зэргийг бууруулахаар төлөвлөжээ. 

Мөн хугацаанд аймгийн хэмжээнд мэргэжлийн тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаа, ОБГ, МХГ, ЗХ-ний 339-р анги, ШШГГ, Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх нэгжүүд, ШТС-ууд, ус,  усан хангамж, түүгээр үйлчлэх цэгүүд, хүнсний дэлгүүр, супермаркетууд, Эрчим хүчний байгууллага ажиллана.

Хойшлуулшгүй ажлаар /оршуулга, малчдын хүнс болон өвс тэжээлийн тээвэрлэлт, эрүүл мэндийн шалтгаан/ аймаг дотор зорчих тохиолдолд Баянхонгор сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авахаар зохицуулав.

2021-08-03 08:27:48