• 01 сарын 03, Баасан гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СОЁЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛНА
235 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.04) Засгийн газрын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст хамааруулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон.

Энэ дагуу байгуулах Соёлын хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг болгож комьпютер, тоног төхөөрөмжийг Соёлын Дэд сайд М.Батбаяр өнөөдөр манай аймагт ажиллах үеэрээ гардуулж өглөө.  
 
Энэ онд аймгууд Соёлын хэлтсийн төсвөө хариуцаж, 2022 оноос Соёлын сайдын багцад төсөв нь шийдэгдэхээр туссан байна. Шинээр байгуулах тус хэлтсийг хэдий чинээ хурдан ашиглалтад оруулна тухайн аймаг орон нутгийн соёл, урлагийн асуудал төр засгийн бодлого шийдвэрт тусахад түлхэц болохыг анхаарах нь чухал гэж Дэд сайд М.Батбаяр онцлов. Тус яамнаас Соёлын хэлтсийг байгуулахад дэмжлэг үзүүлэн төсөвтөө зохицуулалт хийх хүсэлтийг аймгийн Засаг дарга Д. Мөнхсайханд гаргасан байна. Одоогоор тус хэлтэс нь 4-8 мэргэжилтэнтэй байхаар бусад аймгууд зохион байгуулсан жишигтэй аж.

2021-08-10 09:23:19