• 01 сарын 02, Пүрэв гараг
“ОРХОН БЬЮТИ” САЛОН ГУРВАН МЯНГАН ШИРХЭГ МАСК ХАНДИВЛАЛАА
181 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(08.19)Галуут сумын уугуул В.Орхонлхам захиралтай “Orkhon beauty” салон аймгийн Онцгой комисст 3000 ширхэг маск хандивлалаа. Хамт олных нь хүсэлтээр “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва эдгээр маскыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссийн дарга Д.Мөнхсайханд хүлээлгэж өгсөн юм.
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж “Маскаа зүүцгээе” аянаар иргэдээ уриалсан цаг үед ийнхүү төрөлх нутгаа гэсэн сэтгэлээр хандив илгээсэн В.Орхонлхам захиралтай хамт олонд талархал илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
May be an image of 2 people and people standing
 
 
 
 
 
 

2021-08-23 01:12:28