• 12 сарын 31, Мягмар гараг
ТАВАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАВИЛГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

17:54:59 Эрдэнэцогт, Заг, Гурванбулаг, Шинэжинст, Бөмбөгөр сумын Соёлын төвийг хэрэгцээтэй 90 тавилга, хэрэглэгдэхүүнээр нь хангалаа. Улсын төсвийн 90 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалтын эдгээр зүйлсийг сарын 24-нөөс 28-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Наранбаяр, мэргэжилтэн Д.Монголжийбуу нар хүлээлгэн өгсөн юм.
 
Тухайлбал, Эрдэнэцогт сумын Соёлын төвд үзэгчдийн сандал 50 ширхэг, номын сангийн тавиур зургаан ширхэг, сандал 12, бичиг хэргийн шүүгээ гэх зэрэг долоон төрлийн 15 сая 917 мянган төгрөгийн үнэ бүхий тавилгын захиалгыг “Долоон болдог” ХХК нийлүүлэв. Бусад дөрвөн сумын Соёлын төвд ч мөн ижил төрлийн тавилга, хэрэглэгдэхүүн очсон байна.
 
Мөн 2020 онд бүх сумын Соёлын төвийг зөөврийн комьпютэрээр хангахаар гэрээлсэн боловч коронавируст халдварын тархалтын улмаас хойшлогдсон байсан Бөмбөгөр, Гурванбулаг сумын нөүтбүүкийг тус бүр хүргэжээ.
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөөгийн сум, багийн иргэдэд соёлын үйлчилгээг тогтмол, чанартай хүргэх зорилт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд сумдын Соёлын төвүүдийг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг үе шаттай хийж байгаа юм.
 
 
 
 
 
 
17:54:51
 
 
 
 
 

2021-08-25 09:57:18