• 12 сарын 31, Мягмар гараг
НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ТӨРӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСГИЙГ НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА
194 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд нэн шаардлагатай 10 нэр төрлийн 178 сая орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр Нэгдсэн эмнэлэг болон Төрөх эмэгтэйчүүдийн тасгийг хангалаа.Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу “Медикал ресурс” ХХК-иас хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр болж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар оролцов.
 
Ийнхүү Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталсаны дагуу 177 сая 800 мянган төгрөгийн Нярайн инкубатор, Фото эмчилгээний аппарат (БНСУ), өвчтөний хяналтын монитор, нярайн дулаацуулах ширээ, нярайн СРАР, унтуулгын аппарат, уушигны спирометр, каогуляцын аппарат, эхо аппарат, мэс заслын багаж хэрэгслүүд бүрдлээ.
 
 
 
 
 
 
 
 

2021-08-26 08:29:45