• 12 сарын 29, Ням гараг
Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа байгууллагууд 2021 оны үйл ажиллагаагаа тайлагнаж байна
317 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2021:11:03) Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа газар, байгууллагууд 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцүүлж байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн хэлтэс, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид, Гадаадын иргэн харьяатын газрын өмнөд бүс дэх ахлах мэргэжилтэн нар хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг, Засгийн газрын тогтоол, шийдвэр, аймгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө түүний биелэлт, ажлын тайлан, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг хамрах юм.
 
Засаг даргын орлогч Б.Батсуурь, Г.Энхбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д. Сарангарав нар мэдээлэлтэй танилцаж, байгууллага тус бүрийн удирдлага, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
 
 
 
 
 
 
 
 
 

2021-11-03 06:27:19