• 12 сарын 29, Ням гараг
Чадавхжуулах сургалт зохион байгуулж байна
210 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/10/2021 Баянхонгор аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт шинэчлэгдэн батлагдсан холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл өгч, чадавхжуулах сургалтад хамруулж байна. 

ИТХ-ын дарга Э.Энхбат, “Нийт иргэдийг төлөөлж ажиллах нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний хороод бие даасан бодлоготой, нэгж төлөөлөл бүр нь чадвартай, үйл ажиллагаа нь жигд хурдтай явах шаардлагатай байна. Иймээс шинэ тутамд шинэчлэгдэн батлагдсан холбогдох хууль журмын талаар цэгцтэй, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болгох, хэрэгжилтийг хангуулах үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна. Олж авсан мэдлэгээ ажил хэрэгтээ шуурхай, нягт нэвтрүүлж ажиллаарай” гээд сургалтын үйл ажиллагааг нээлээ.

Сургалтын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, төлөвлөлт, арга зүй, хурлын хороодын зохион байгуулалт, ГХУСАЗСЗ-ийн ажиллах журам, ХАСХОМ бүртгэл, мэдээлэл сурталчилгааны талаар мэдээлэл өгч байна. Сургалт мэдээллийг ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сан, Хууль, эрх зүйн хэлтэс болон Төрийн аудитын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ тус тус өгч байгаа аж.

Хөтөлбөрт сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлэн шинээр олж авсан мэдлэг мэдээллээ бататгах юм байна.

2021-11-19 01:10:53