• 12 сарын 29, Ням гараг
Малын хулгайлах гэмт хэргээс сэргийлэхийг анхаарууллаа
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/16/2021 Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сард 34 адуу, 13 ямаа, нэг тэмээ, 39 үхэр алдагдсан 11 хэрэгт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй 13 этгээдийг илрүүлсэн байна.

Идэш хоол бэлтгэх цаг үе эхэлж, дээрх төрлийн гэмт үйлдэл гарч болзошгүй тул малчдыг мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

2021-11-19 01:18:22