• 12 сарын 29, Ням гараг
Санхүүгийн салбарын "Гурван үеийн уулзалт" боллоо
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/16/2021 "Мэргэшсэн төрийн алба - Мэдлэг чадвар, сэтгэлээр бэхжинэ” сэдэвт санхүүгийн байгууллагуудын гурван /ахмад, дунд, залуу/ үеийн уулзалтыг аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын албанаас зохион байгууллаа.

Уулзалтыг Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 110 жил, төрийн хяналтын байгууллагын 100 жил болон ёс зүй, хандлага зөвтэй төрийн алба аяны хүрээнд зохион байгуулсан юм.

Тус уулзалтад Санхүүгийн байгууллагаас ахмад ес, дунд найм, залуу ес буюу нийт 26 албан хаагч хүндэт зочноор оролцлоо. 

Уулзалтад оролцсон төлөөлөгчид албаныхаа залгамж чанарыг бэхжүүлэх, өнөөгийн тулгамдаж буй асуудал, ахмад, дунд, залуу үеийн хамтын ажиллагаа, байгууллагын өөрчлөлт шинэчлэлт, цаашдын хөгжлийн чиг хандлага зэргийг ярилцсан байна. Ийнхүү өөрсдийн санал бодол, мэдлэг, дадлага, туршлагаа хуваалцаж, цаашид үйд ажиллагаандаа хэвшүүлэх олон саналыг нэгтгэсэн байна.

2021-11-19 01:32:19