• 12 сарын 28, Бямба гараг
366 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлнэ
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд 366 албан тушаалтан өнгөрсөн оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэхээс өнөөдрийн байдлаар 197 албан тушаалтан мэдээлээгүй байна. Монгол Улсад бий болсон омикрон хувилбарын үеийн нөхцөл байдалтай зохицуулан АТГ-аас өгч буй ажил эрчимжүүлэх чиглэлийн хүрээнд албан тушаалтан та бүхэн 2021 оны 2 сарын 15-наас өмнө мэдүүлгээ гаргахыг Хууль, эрх зүйн хэлтсээс анхааруулав.
 
 
 
 
 

2022-01-20 07:08:59