• 12 сарын 28, Бямба гараг
Мэргэжлийн албад ажлын уялдаа холбоогоо илүү сайжруулахыг зөвлөв
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-09 ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал, Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

 Ажлын багт ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана, БЗХАГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа А.Ариунаа болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан бөгөөд  бүрэлдэхүүнийг  аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзсан.

Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургууль “Говийн чоно-2022” арга хэмжээний эхний төлөвлөлтийн талаар талууд санал солилцсоны дараа УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж мэргэжлийн албадын ажил байдалтай танилцлаа.

Аймгийн ОБГ-ын дарга хурандаа Ж.Алтангэрэл "Аймгийн гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ", ЭМГ-ын дарга Н.Энхжаргал "Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөлт", МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөлт"-ийн талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн дараа УОК-ын нэгдсэн шуурхай штабын дарга холбогдох асуудалд хэрхэн анхаарч ажиллах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэ үеэр Бригадын генерал Б.Ууганбаяр, “Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас Коронавируст халдварын цаг үед аль болох төрийн ажил үйлчилгээг тасалдуулахгүй, ард иргэдэд хүндрэлгүй хүргэх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Дэлхий нийтэд шинээр гарсан цар тахлын аюул хүнд байсан ч хамтын зүтгэлийнхээ үр дүнд та бид өнөөдөр харьцангуй туршлагажиж чаджээ. Орны нөөц, эрүүл мэндийн ажилчдын нөөц, эм эмнэлгийн хэрэгслийг нөөцийг сайтар бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг аймгуудын онцгой комисст чиглэл болгож байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцхэд улс тактикийн өөрчлөлт хийхээр яригдаж байна. Шүлхийн вакцины татан авалт хийж байгаа. Орон нутагт зөв, шаардлагатай, шударга хуваарилалтаар олгох тал дээр анхаарч хянаж ажиллана. Иймээс АОК-ын мэргэжлийн албад ажлын уялдаа холбоогоо илүү сайжруулж үр дүнгээ  ахиулж ажиллаарай” гэлээ.

2022-02-16 06:30:51