• 12 сарын 28, Бямба гараг
Эрүүл бүс нутагт эрсдэл үүсгэхгүй байхыг анхааруулав
296 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-03-02 Баянхонгор аймгийн долоон сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 13 голомт халдварлан гараад байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын Хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсэг хуралдаж, холбогдох чиглэлээр шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа юм.

Иймд голомтот болон сэжигтэй бүс нутгуудад байгаа малчид, иргэд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдөж, сум орон нутгаас гаргаж байгаа аливаа шийдвэрийг биелүүлэн, эрсдэлтэй бүс нутаг руу хөдөлгөөн үйлдэхгүй байж, эрүүл бүс нутагт эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.

 

2022-03-22 03:15:34