• 12 сарын 28, Бямба гараг
12-13 насны хүүхдийг шүдний үзлэгт хамруулж эхэллээ
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-03-09 Баянхонгор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Сурагчдын шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах”-аар тусгасны хүрээнд 12-13 насны хүүхдийг шүдний үзлэгт хамруулж эхэллээ.

Аймгийн төвийн сургуулиудад өрнөж буй тус үйл ажиллагааны хүрээнд эмчийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээ, шүдээ хэрхэн зөв арчлах, амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг хослуулан үнэ төлбөргүй зохион байгуулж  байгаагаараа онцлог юм.

12-13 нас нь хүүхдийн сүүн шүд солигдож дуусдаг үе ба энэ хугацаанд шүдийг хэрхэн зөв, эрүүл байлгаснаас байнгын шүдний /ясан шүд/ чанар шалтгаалдаг учраас онцлог үеийг сонгосон тухай “Хонгор дент” шүдний эмнэлгийн эрхлэгч эмч Б.Нацагдорж ярилаа. 

Үзлэгийг хуваарийн дагуу сургууль тус бүр дээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12-13 насны 600 гаруй хүүхдийг үзлэгт хамруулаад байгаа аж.

Гуравдугаар сарын 10-16-нд "Эрдэм" сургууль, гуравдугаар сарын 17-23-нд "Номундалай" цогцолбор сургууль, гуравдугаар сарын 24-нөөс "Баян-Ойт" цогцолборт үзлэг үргэлжилнэ.

2022-03-22 03:22:12