• 12 сарын 28, Бямба гараг
Аймгийнхаа Гал голомтоо бадрааж байсан газарт Хүндэтгэлийн гэрэлт хөшөө байгуулна
159 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-03-21 Баянхонгор аймаг түүхт 80 жилийн ойгоо энэ онд тэмдэглэнэ. Ой угтсан ажлын хүрээнд аймгийнхаа Гал голомтоо анхлан бадрааж байсан Худаг сүүжийн дэнж буюу одоогийн Бөмбөгөр сумын нутагт Хүндэтгэлийн /дурсгалын/ гэрэлт хөшөө байгуулахаар болжээ.

Хөшөөний шавыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулсан ажлын баг,  Бөмбөгөр сумын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд тавилаа.

Баянхонгор аймаг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулсан гурван аймгийн нэг юм. 

 

2022-03-22 05:40:36