• 04 сарын 20, Бямба гараг
Номгон багийн 514 дүгээр байрыг ОНХС-ийн хөрөнгөөр засварлав
270 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багийн 514 дүгээр байранд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр их засвар хийж дууслаа. Тус байрны дулаан алдагдлыг бууруулж, өнгө үзэмжийг сайжруулахаар гадна фасад шинээр хийж, орцыг тохижуулж, бохирын шугамыг сольсон байна.

Гүйцэтгэгч “Алегро товер констракшн” ХХК 36 айлын орон сууцны энэхүү барилгын засварыг гурван сарын хугацаанд хийж дуусган улсын комисст хүлээлгэн өглөө.

  

2022-06-30 11:05:01