• 12 сарын 28, Бямба гараг
Хүн үүслийн ул мөрийг хадгалсан Цагаан агуйн орчмыг тохижуулжээ
166 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүн үзмэр, түүх соёлын хосгүй дурсгалт газар болох Цагаан агуйг хамгаалж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах, тухайн бүс нутгийг сурталчлах төсөлт ажлыг БОАЖЯ-ны  дэмжлэгээр хэрэгжүүллээ. 

 

Баянлиг сумын Цагаан агуй орчмыг ийнхүү тохижуулсан нь соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

Цагаан агуй нь Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршдог.  Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй.

 

2022-07-15 00:00:00