• 12 сарын 27, Баасан гараг
Өсвөрийн улсын Отго харвуул тэмцээнд Хонгор нутгийн баг амжилттай оролцжээ
374 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Мэргэн Л.Ядамсүрэнгийн нэрэмжит Үндэсний сурын өсвөр насны “2022 оны Улсын Отго харвуул” тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 3,4-ний өдөр болж Хонгор нутгаас Аймгийн Мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөрийн 11 харваач хүүхдүүд 3 насны ангиллаар оролцжээ. Тэднээс түрүү байрт 4 харваач хүүхэд, дэд байрт 1 харваач хүүхэд,гутгаар байрт 2 хүүхэд шалгарч нийт 7 медаль авсан амжилтаар нутгийнхаа нэрийг өргөсөн байна.

Тодруулбал,“Соого сейко” сургуулийн 7а ангийн сурагч Гантөмөрийн Насанжаргал, Номундалай сургуулийн 9а ангийн сурагч Цэвээнсүрэнгийн Биндэръяа, Эрдэм сургуулийн 6г ангийн сурагч Хүрэлбаатарын Хүрэлцоож, Номундалай сургуулийн 9ё ангийн сурагч Дэлгэрнасангийн Анхбаяр нар түрүүлж алтан медаль авчээ.

Энэ онд Баянхонгор аймгийн БТСГ-ын Үндэсний сурын клубын харваач хүүхдүүд улсын баяр наадам, улсын аварга, улсын хаалт, нээлт гэсэн Монголын Үндэсний харваачдын холбооноос батласан үндсэн 4 удаагийн харваа тэмцээнүүдэд бүрэн оролцож, алтан медаль-10, мөнгөн медаль-6, хүрэл медаль-12  буюу нийт 28 медаль авсан өндөр амжилттай байгаа аж.

2022-09-06 10:26:13