• 12 сарын 27, Баасан гараг
Дөрвөн сая гаруй мал өвөлжиж, хаваржина
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт энэ онд 4 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржина. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3.1 сая мал тоолуулсан бөгөөд энэ оны төл 1.4 сая шахам, хүнсэнд болон зах зээлд борлуулах мал 442 мянга, нийт өвөлжих мал 4 сая гаруй болж байгаа аж.

Энэ зун тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь гантай /Баянлиг, Баян-Өндөр, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Баянцагаан, Баацагаан, Баянговь, Богд/, 45 хувь нь гандуу /Заг, Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Шаргалжуут, Баян-Овоо, Баянхонгор, Жинст, Шинэжинст, Өлзийт/, таван хувь буюу Жаргалант сум зуншлага сайтай байжээ.

Зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй гарсан тус аймгийн хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах талаар аймаг, сумдын удирдлагууд шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлж байна.

2022-09-15 10:15:11