• 04 сарын 24, Лхагва гараг
ЦАГ АГААР: 17-ноос 19-ний өдөр нийт нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна
154 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цаг агаарын байгууллагын боловсруулсан мэдээгээр 9 дүгээр сарын 17-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-ний өдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхины хурд 15-17 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх, ялангуяа газар тариалангийн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг анхааруулгыг дагах Иргэд малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх Авто замд хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар тээвэр хийхгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР-аас анхааруулав.

2022-09-17 15:02:01