• 12 сарын 27, Баасан гараг
ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулав
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, 101  жилийн ой, Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын хурал, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн концерт өнгөрсөн амралтын өдрөөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 

Энэ үеэр аймгийн удирдлагууд багшийн нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах, урамшуулах, дэмжих талаар аймаг орон нутгийн баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажил, төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын хурлын хүндэт хойморт Хонгор нутгаас төрсөн  Монгол Улсын Гавьяат багш нар заларч аймгийн удирдлагуудын хамт боловсролын салбарын шилдэг манлайлагч нартаа одон медаль, шагналыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

2022 оны ЭЕШ-аар бэлтгэсэн шавь нь амжилт гаргаж,  болзол хангасан  багш нарт 17.5 сая төгрөг олгосныг баярын хурлын үеэр гардуулав. ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн шилдэг багш нарт Баянхонгор аймаг 2021 оноос мөнгөн урамшуулал олгож эхэлсэн бөгөөд энэ онд,

“Номундалай цогцолбор”  сургуулийн Математикийн багш Д.Өлзийбаатар 5 сая

"Төгс алгоритм” сургуулийн багш С.Цагаан 3 сая

Бууцагаан сумын ЕБС-ийн Монгол хэл уран зохиолын багш   М.Дэлгэрмаа 3 сая

“Номун далай цогцолбор” сургуулийн физикийн багш М.Нэргүй 1 сая

“Номундалай цогцолбор” сургуулийн математикийн багш С.Эрдэнэсүх 1 сая

“Номун далай цогцолбор” сургуулийн нийгмийн багш М.Алтангадас 1 сая

“Төгс алгоритм” сургуулийн Англи хэлний багш Э.Ууганзаяа 1 сая

Галуут сумын ЕБС-ийн Нийгмийн багш Н.Доржбал 1 сая 

“Соого сейко” сургуулийн Нийгмийн багш Г.Даваасүрэн 1 сая

"Номгон”  сургуулийн Нийгмийн багш Ц.Лхам 500 мянган төгрөгийн болзлыг хангасан бөгөөд тус тусын гаргасан амжилтыг нь үндэслэн аймаг орон нутгаас урамшууллаа.

2022-10-02 16:10:25