• 12 сарын 27, Баасан гараг
16 сум ОНХС-гийн төсөвтөө нэмэлт урамшуулал авах нөхцөл бүрджээ
220 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн 20 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн танилцуулгыг хийлээ.

"Тогтвортой амьжиргаа 3" төслийн хүрээнд сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд 2016 оноос хойш Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ тогтмол хийж байна. 2022 оны үр дүнгээр Баянхонгор аймгийн 20 сумаас 16 сум амжилттай үнэлүүлж, 2023 оны ОНХС-гийн төсөвтөө 957.2 сая төгрөгийн нэмэлт урамшууллыг авах нөхцөлийг хангажээ.

Баянхонгор аймгийн 20 сум Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2017-2023 онд ОНХС-гийн нэмэлт урамшуулал 3,163.5 сая, дэмжлэг 1,704.0 сая, дэд төсөл, сургалтад 232.8 сая, нийт 5,100.2 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгож байгаа аж. ОНХС-гийн төсөв дээр ийнхүү нэмэлтээр авч иргэдийн саналд тулгуурлан, орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа аж.

 

2022-10-09 11:20:56