• 12 сарын 27, Баасан гараг
Ахмадуудыг хөдөлгөөн засал, чийрэгжүүлэх эмчилгээнд хамруулж байна
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааны хүрээнд аймгийн Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар, "Оточномгон" өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангуудтай хамтран олон төрөлт үйл ажиллагааг зохион явуулж байна.

Энэ хүрээнд аймгийн төвийн 2, 3 дугаар багийн 138 ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, артерийн даралт хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлон, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл хүргэн, ахмадуудад дархлаажуулалтын багц тараажээ. 

Мөн тус үйл ажиллагааны хүрээндээ “Сахиусан ариун тэнгэр” ХХК-тай хамтран ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 45 иргэнд хоёр ээлжээр Хөдөлгөөн засал, Чийрэгжүүлэх, Эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний сургалтыг есдүгээр сарын 14-нөөс 10дугаар сарын 14-ний хооронд зохион байгуулж байна. Тухайн иргэдэд дархлаа дэмжих багц олгож, амьдралын эрүүл зөв дадал хэвшилд сургажээ.

Сонирхуулахад, Хөдөлгөөн засалч, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний  багш аймгийн Эрүүл мэндийн газарт тогтмол ажиллаж, Ахмадын хороотой хамтран хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ахмад настнуудад эрүүл мэндийн 8 тоот дасгал хөдөлгөөнийг долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол зааж байгаа аж.

2022-10-12 19:05:13