• 12 сарын 27, Баасан гараг
“Хариуцлагатай сонгогч”-дыг бэлтгэж байна
224 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг  хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын нэгдүгээр ээлж өнөөдөр (10.14) Баянхонгор хотноо эхэллээ.

Энэхүү  сургалтад Баянхонгор аймгийн харьяат 18-25 насны төр, төрийн бус байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл болох  25 хүн оролцож байна.

Сургалтын багш, чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш Д.Юндэнбазар (аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн), В.Наранчимэг (аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн) нар ажиллаж байгаа аж.

Оролцогсод сонгуулийн ач холбогдол, сонгуульд оролцохын чухлыг, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна. Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.

2022-10-14 10:16:25