• 12 сарын 27, Баасан гараг
Алтан цомын эздийг хүлээн авч уулзав
230 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Волейболын залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан цомын эзэн болсон баг тамирчдаа нутгийн удирдлагууд Улаанбаатар хотноо хүлээн авч уулзав. А.Очгэрэл ахлах дасгалжуулагчтай, Б.Анхбаяр менежертэй, Д.Раднааранцас ахлагчтай тус багийнхан улсын хэмжээнд анх удаа орон нутгаас алтан цом гардсан юм.

Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн Волейболын холбооны тэргүүнээр сонгогдон ажилладаг бөгөөд орон нутгийн авьяаслаг залуусаа дэмжин баг бүрдүүлэх, тэдний амьдрах орон байр, хичээл сургуулиа байнгын хийх заал танхимтай болгосон зэргээр бодитоор дэмжжээ.

Хонгор нутгийнхаа нэрийг улсдаа гаргасан тус баг тамирчдыг аймаг орон нутгийн зүгээс цаашид дэмжиж хамтран ажиллахаа уулзалтын үеэр аймгийн удирдлагууд илэрхийлээд дээд лигийн тэмцээнд нь амжилт хүсэв.

2022-10-17 11:10:25