• 12 сарын 27, Баасан гараг
Цэргийн алба хаах залуусаа албанд нь үдэх үйл ажиллагаа боллоо
165 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд, ар гэрийнхэн нь үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2022.10.17/ боллоо. 

Цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон гэр бүлийнхэн нь үдэн гаргаж өгөв. 

Баянхонгор аймгийн 20 сумаас хугацаат цэргийн албанд  өнөөдөр мордож буй залуус  Өмнөговь, Баянхонгор аймгийн дугаар ангиудад алба хаана. Харин маргааш /2022.10.18/ Улаанбаатар, Өвөрхангай аймгийн дугаар анги нэгтгэлд алба хаах залуус нутгаасаа мордох юм. 

2022-10-17 12:10:00