• 12 сарын 27, Баасан гараг
ЖДҮ-ийн төслүүдийг хэлэлцлээ
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлсэн төсөл сонгон шалгаруулах, түүнд хяналт тавих дэд хороо хуралдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулах зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдээлж, төслийг Жижиг дунд үйлдвэрийн газарт цахимаар хүлээн авсан байна. 

Баянхонгор аймгийн хувьд цахимаар зургаан сумын 16 аж ахуйн нэгж байгууллагаас есөн салбарт 2.1 тэрбум төгрөг хүссэн төсөл бүртгүүлжээ. Дээрх журмын дагуу дөрвөн шатны үнэлгээ явагдаж дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 291.8 сая төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн байна. Ийнхүү аймгийн Засаг даргын 2020 оны А/626 дугаар захирамжаар байгуулсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 4 төслийг хэлэлцэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газарт холбогдох журмын дагуу хүргүүлжээ.

2022-10-18 12:00:06