• 12 сарын 27, Баасан гараг
Гэр бүлээрээ мод тарихыг уриалсан санаа бүхий бүтээл зонхилжээ
166 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй "Гэртээ гэрэл нэмье" нөлөөллийн ажлын хүрээнд “Зөв гэр бүл” гар зургийн уралдааныг зарлан, шилдгүүдийг тодрууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой тус уралдаанд сурагчид 170 орчим бүтээл ирүүлжээ. 

Шалгаруулалтаар 1-4 дүгээр ангийн төрөлд Номундалай сургуулийн 1а ангийн сурагч О.Алтанзул, 5-9 дүгээр ангийн төрөлд Эрдэм ахлах сургуулийн 7г ангийн сурагч н.Дагвадорж, 10-12 дугаар ангийн төрөлд Номгон ахлах сургуулийн 10г ангийн сурагч Э.Анударь тус тус тэргүүлсэн бол ангилал бүрт 1-3 дугаар байр, тусгай байрын шагналтныг шалгаруулж урамшуулжээ.

Сонирхуулахад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс гэр бүлээрээ мод тарихыг уриалсан утга санаа бүхий зураг 60 хувийг эзэлсэн байна.

 

2022-10-19 12:10:55