• 12 сарын 26, Пүрэв гараг
Хяналт шалгалтыг эхлүүллээ
255 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Аймгийн төвийн зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх ажлыг 10 дугаар сарын 20, 21-нд зохион байгуулж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын тушаалын хүрээнд аймгийн ЗДТГ-ын удирдамжаар шалгалтыг өнөөдөр эхлүүлж байна.

Шалгалтын хүрээнд, импортлогч болон орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн борлуулж бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, хугацаа, хадгалалт хамгаалалт, сав баглаа боодол шошгын мэдээлэл нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт хийх юм.

Ажлын багийнхан шалгалтаар гарсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч, зөвлөмж хүргүүлэн зөрчлийг арилгах зорилготой ажиллаж байна. 

2022-10-20 14:00:55