• 12 сарын 27, Баасан гараг
Шилдэг гар урчуудыг шалгаруулж, урамшуулав
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80, 81 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар Худалдаа аж үйлдвэрийн салбар танхимаас аймгийн ЗДТГ-тай хамтран гар урлаачдын дунд уралдаан зарлаж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. 

Урлаачдын дундах уралдаан, үзэсгэлэн худалдаанд нийт 84 гар урлаач өөрийн хийсэн шилдэг бүтээлүүдээрээ оролцсон байна. Эдгээр урчуудын дундаас бүтээлийн хийц, чанар, агуулга тус бүрээр шүүлтийг явуулж 10 төрөл тус бүрд нэг ялагчийг тодруулан өнөөдөр шагналыг гардуулав. 

Гар урчууд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбар танхимын дарга Г.Энхтүвшин нараас тус бүр 5 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.

2022-10-20 15:21:46