• 12 сарын 26, Пүрэв гараг
Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт тоног төхөөрөмж нийлүүлэв
134 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай байсан 301 сая төгрөгийн өртөг бүхий 15 нэр төрлийн 38 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмжийг хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, "Найдвар түгээе" ТББ-ын тэргүүн П.Чулуунбат, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Нэгдсэн эмнэлгийнхэн оролцов.

Хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжид эх, нярайн ЭХО, нярайн ор, дулаацуулах ширээ, шарлагын аппарат, датчик, ургийн монитор, өвчтөний монитор, хүчил төрөгчөөр хангагч, шарлалт хэмжигч, инкубатор зэрэг Төрөх тасагт хүрэлцээ муутай байсан тоног төхөөрөмжүүд багтжээ.  

Баянхонгор аймгийн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө маш том хөрөнгө оруулалтыг хийсэн ТББ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөд аймгийн удирдлагууд талархал илэрхийлээд, “Link hands for humanity” олон улсын сайн дурын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч П.Чулуунбатад ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг энэ үеэр хүртээв.

2022-10-20 16:14:48