• 12 сарын 27, Баасан гараг
Дулааны станцын энэ оны төлөвлөгөөний гүйцэтгэл 95 хувьтай байна
179 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын хэмжээнд 10 аймагт дулааны станц байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас энэ онд эхлүүлсэн. Баянхонгор аймагт зургаадугаар сард Дулааны станцын суурийн ажил эхэлсэн бөгөөд энэ оны төлөвлөгөөт ажил 95 хувьтай үргэлжилж бусад орон нутгуудаас хамгийн сайн гүйцэтгэлтэйд тооцогдож байна.

Өнөөдрийн байдлаар тус тусын зуух суурилуулах үндсэн боолтыг гарган цутгасан бөгөөд үргэлжлүүлэн 4-5 хоногийн хугацаанд суурийн шороог нягтаршуулан, буцааж булах ажил хийснээр энэ оны төлөвлөгөөт ажлыг 100 хувь хийж дуусах аж. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг”, "МЭЗ" ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд энэ оны гүйцэтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгаас “Эх бүрдэн”, “Гурван тахилт оргил” ХХК-ууд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, орон нутгаас 20 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. 

Ирэх оны төлөвлөгөөний хүрээнд дөрөвдүгээр сараас тус бүрийн 10 гкал хүчин чадал бүхий гурван зуухыг энэхүү бэлтгэсэн суурин дээрээ угсарч суулгах, 18,3 км урттай шугам тавих, татах  ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.

2022-10-21 12:25:58