• 12 сарын 27, Баасан гараг
Мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас аймгийн ИТХ, Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ын талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтэд аймгийн удирдлагын эрх, үүрэг хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өгсөн байна.

Аймгийн БОАЖГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүдэд тус журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бэлтгэгдсэн "Сургагч багш" нартай мөн уулзалт хийж, сумдын Байгаль орчин хамгаалагч улсын байцаагч, Байгаль хамгаалагч нарыг цахимаар сургалтад хамруулжээ.

Тус уулзалт болон сургалтад танхимаар болон цахимаар аймгийн ИТХ-ын ажлын алба, төлөөлөгч нар, аймгийн Засаг дарга, орлогч дарга нарын зэрэг нийт 120 гаруй албан хаагч оролцлоо.

2022-10-24 15:10:23