• 12 сарын 27, Баасан гараг
Намрын мод тарилтаар 10 мянган тарьц суулгажээ
181 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ намрын мод тарилтаар Баянхонгор аймаг тойрсон ойн зурваст 10 мянган ширхэг улиас тарьжээ. Ингэснээр аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянган мод тарьж ургуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэн 2030 он хүртэл 20 сая мод тарихаар төлөвлөжээ. 

2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Тус аймаг шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7,06 хувийг эзэлдэг. Баянхонгор аймагт 1 сум дундын ойн анги, 12 ойн нөхөрлөл ажиллаж байна.

2022-10-25 13:00:58