• 12 сарын 26, Пүрэв гараг
6.2 сая мал өвөлжиж, хаваржина
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8.3 мянган хот айлд хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая мал өвөлжиж, хаваржина.  Тодруулбал, тэмээ 48.9 мянга, адуу 161.9 мянга, үхэр 244.4 мянга, хонь 1 сая 233 мянга, ямаа 2 сая 371 мянга өвөлжиж, хаваржих юм.

Бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцсоноор Баянхонгор аймгийн нийт нутгийн 23.9 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 34.4 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн дүнтэй байна.  Тус аймгийн ихэнх нутаг зуны турш гандуу болон гантай, халуун хуурай салхитай, хур тунадас хангалтгүй орсон нь бэлчээрийн ургамалын ургалтад таагүй нөлөөлж, нэгж талбайн ургац муу, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болжээ.

Баянхонгор аймгийн 12 сумын 93 малчин өрх бусад 14 аймаг, Улаанбаатар хотын орчимд 5426 толгой бод, 26086 толгой бог бүгд 31512 толгой мал отор хийж байна. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 84 өрхийн 35184 толгой мал сүрэг, аймаг дундын отрын бүсэд Бууцагаан сумаас 13 өрхийн 8580 толгой мал отор хийж байгаа бол гадны аймаг, сумаас тус аймагт 74 өрхийн 24279 толгой мал оторлож байгаа аж.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт энэ онд хүнсний хэрэгцээ болон зах зээлд борлуулах мал 442.6 мянган толгой буюу тэмээ 3.6 мянга, адуу 10.9 мянга, үхэр 15.8 мянга, хонь 142.7 мянга, ямаа 269.2 мянган толгой байна.

2022-10-26 14:10:33