• 12 сарын 26, Пүрэв гараг
Аялал жуулчлалын шинэ нөөц бүтээгдэхүүн газруудыг нээн илрүүлэх судалгаа хийлээ
197 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аялал жуулчлалыг дэмжих эрдэмтдийн зөвлөлийн баг 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 2-ны хооронд говийн бүс нутгуудад ажиллалаа.

Тус томилолт Баянхонгор аймгийн аялал жуулчлалын онцлог, шинэ нөөц бүтээгдэхүүн газруудыг нээн илрүүлэх, судлах, сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, түүх, соёлын биет болон биет бус өв соёлыг таниулах, судлах, авран хамгаалах байгалийн сонин тогтоцтой газруудтай танилцан үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дэргэдэх Аялал жуулчлалыг дэмжих эрдэмтдийн зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгууллаа. Судалгааны багт салбарын дарга, мэргэжилтэн, эрдэмтэн, доктор, багш судлаач, аялал жуулчлалын салбарын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.

Судалгааны багийн тайланд үндэслэн, цаашид аймгийн аялал жуулчлалын шинэ нөөц бүтээгдэхүүн газруудыг тодорхойлох, судлах, сурталчлан таниулах, хамгаалах, шинжлэх ухааны тодорхойлолттой болгох, эдийн засийн эргэлтэд оруулах талаарх асуудал, шийдлүүдийг гаргаж аймгийн ирэх жилүүдийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгуулж хэрэгжүүлэн ажиллах аж.

2022-11-03 22:19:33