• 12 сарын 27, Баасан гараг
Теле хяналтын камераар зөрчил илрүүлж, арга хэмжээ авч байна
184 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас долоо хоногийн хугацаанд теле хяналтын камераар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 48 зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.  

Мөн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, гудамж талбайд унасан гурван зөрчлийг илрүүлэн, найман иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, осгож, эрүүл мэнд, амиа алдахаас урьдчилан сэргийлсэн байна.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас нийт иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг анхааруулав.

2022-11-10 12:45:28