• 12 сарын 27, Баасан гараг
Туршлага солилцох уулзалтад салбаруудын төлөөлөл оролцож байна
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэн, туршлага солилцох уулзалт Завхан аймагт болж байна.

Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн ийнхүү туршлага судалж байна.

Үйл ажиллагаанд Баянхонгор аймгаас аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн В.Наранчимэг, ГБХЗХГ-ын дарга Н.Мэндбаяр, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, БОАЖГ-ын Аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан, БШУГ-ын мэргэжилтэн А.Өлзийсайхан нар оролцож байна.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтаар 2017-2022 онд дээрх аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үндсэн үр дүн, сайн туршлага, бэрхшээл сургамжийг хэлэлцэн цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарган, тогтвортой байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг хэлэлцэх аж.

2022-11-14 11:28:58