• 12 сарын 26, Пүрэв гараг
Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 онд 44, 2021 онд 46, 2022.10 сарын байдлаар 39 бүртгэгдээд байна. Харин 2020 онд 150, 2021 онд 206, 2022.10 сарын байдлаар 222 зөрчил гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн тоо мэдээ байна.

Үйлдэгдсэн байдлаар авч үзвэл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 26 бүртгэгдэж 31.9 хувиар өсч, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг нэг бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа бол хүүхэд оролцсон хэрэг 33 бүртгэгдэж 1.3 дахин өсжээ.

Зөрчлийн нөхцөл байдлыг авч үзвэл, аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн 222 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 зөрчлөөр буюу 25 хувиар өссөн дүн аж.

Энэ хугацаанд 185 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь 41.1 хувиар, 9 зөрчлийг торгож өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.5 хувиар тус тус өссөн байна.

2022-12-08 18:58:58